Улаанбаатарт үдээс хойшдоо дуу цахилгаантай, аадар бороо орно.
![Улаанбаатарт үдээс хойшдоо дуу цахилгаантай, аадар бороо орно.](http://olnodo.com/media/post/2021-09/WB0WI4K8gAI7hw9rmgE76LQvxGabGAJkbkfKGiz8.png)
2021 оны 09 сарын 11-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай, аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. өдөртөө 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.