АНУ-д 14 минут тутамд нэг хүн халдвар авч, хоёр хоногийн дотор 1000 хүн амиа алдлаа
Халдварын шинэ голомт болоод буй АНУ-д 2000 нас баралт бүртгэгдээд байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт 1000 нас баралт бүртгэгдлээ гэсэн мэдээллийг өгч байсан бямба гараг хүртэлх хоёр хоногийн дотоо 1000-аар нэмэгджээ. Тус улсад 14 минут тутамд нэг хүн халдвар авч байна гэсэн мэдээллийг гаднын хэвлэлүүд онцолж буйг ЭМЯ мэдээлэлдээ хэлсэн.
Коронавирустэй холбоотойгоор дэлхийн улс орнуудад маск, бээлий гэхчлэн халдвараас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслийн дутмагшилтай байгааг ДЭМБ-аас анхаарууллаа. Ийм нөхцөл байдалд хувь хүн бүр өөрөө өөрийгөө халдварын эрсдэлээс хамгаалахад анхаарах ёстойг хэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.