Хятадад хоногт 45 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятадад хоногт 45 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятад улсад хоногт коронавирусний халдварын 45 шинэ тохиолдол бүртгэгджээ. Илэрсэн тохиолдлуудын 44 нь өөр улсаас зөөвөрлөгдөж ирсэн байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлсээр шинэ төрлийн коронавирусний халдвараар өвчилсөн нийт хүний тоо 81439 болжээ.

Хятадад 75448 хүн эдгэрсэн байна. Нас барсан хүний тоо 3300 болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 11-нд “COVID-19”-ийн халдварыг цар тахал гэж зарласан юм. Энэхүү вирусний халдварын голомт болсон Хятад улс нөхцөл байдлыг хяналтдаа авч, халдварын тоо бууран, зарим газар олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн билээ. Гэвч сүүлийн хэд хоногт вирусний тархалт гаднаас зөөвөрлөгдөн очиж, тохиолдлын тоо нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.