ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА
Нурууны нугалмууд хоорондоо нугалам хоорондын жийргэвч буюу диск гэж нэрлэгддэг зөөлөн эдээр холбогдон мөн зааглагдаж байдаг. Энэ жийргэвч нь хүний багана нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгож, багана нуруунд, тухайлбал нурууны нугалмуудад ирэх ачааллыг багасгаж зөөлөвчний үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд гадуураа фиброзон цагариган бүрхүүл бүхий мөгөөрс маягийн бүтэцтэй байдаг.
Нурууны ясны хөндийгөөр нугаснаас салбарласан 32 салаа хос мэдрэл гарах бөгөөд эдгээр нь 4 мөч, их биеийн гадна тал, арьс булчин, шөрмөс, дотор талд цул сав эрхтнүүд, дотоод эрхтэн тогтолцооны мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог.
Тэгвэл нугалмуудын хоорондох жийргэвч голдуу бидний амьдралын буруу дадл хэвшлээс үүдэлтэй ямар нэг шалтгаанаар удаан хугацаанд байнга дарагдаж шахагдсаар жийргэвчийн доторх даралт ихсэн, гаднах фиброзон бүрхүүл нь нимгэрч нугалмын ирмэгээс давж нэлэнхийдээ эсвэл хэсэг газартаа гадагш товойхыг жийргэвчийн цүлхийлт гэж нэрлэдэг.
Хэдийгээр цүлхийлт үүссэн үед фиброзон цагариг урагдаагүй байж болох ч том хэмжээний цүлхийлтийн үед цүлхийсэн жийргэвчийн хэсэг нугаснаас салаалсан мэдрэлийн ёзоор дарагдаж, өвдөлтийн шалтгаан болж болох юм.
Гэнэтийн хүчтэй ачааллаас нугалмын ирмэгийг давж цүлхийсэн жийргэвчийн фиброзон цагариг нь огцом шахагдсанаас урагдаж жийргэвчний доторх цөм нь нугалмын мэдрэл байрладаг суваг руу шахагдаж бултайхыг жийргэвчийн ивэрхий гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тухайн хэсэгтээ мэдрэлийн ёзоорыг шахаж дарснаар хөл үрүү дамжсан байнгын өвдөлт болон бусад шинж тэмдгүүд илэрнэ. Өөрөөр хэлбэл ивэрхий бол цүлхийлтийн улам хүндэрсэн хэлбэр нь гэж ойлгож болно.
Нугалмын жийргэвчийн ивэрхий, цүлхэн, нугалмын гулсалт, остеохондроз өөрчлөлтүүдийн улмаас нугасны хөндий, нугалам хоорондын нүхнүүд нарийсаж өөрчлөгддөг тохиолдол бас элбэг. Үүнийг нугасны сувгийн нарийсал гэж ерөнхийд нь нэрлэдэг.
Часэн уламжлалт эмнэлгийн мэс заслын бус эмчилгээний арга :
Өрнийн анагаах ухаанд ууц нуруу, үе мөчний өвчнийг мэс заслын аргаар ихэвчлэн эмчилдэг.
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг нь Өрнө-Дорнын анагаах ухааныг хослуулсан МЭС ЗАСЛЫН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГАЧЛАЛЫГ нээж, өвчнийг голомтоос нь эрсдэлгүйгээр эмчлэх, бие организмыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх уламжлалт аргаар эмчилж байна.
Гэмтсэн мэдрэл, ясны сийрэгжилт зэргийг солонгосын уламжлалт анагаах ухааны мэс заслын бус аргаар өөрөөр нь төлжүүлэх, биеийн организмд өөрчлөлт оруулалгүйгээр өвчнийг голомтоос нь эмчлэх чиглэлээр ажиллаж байна.
ЧАСЭН эмчилгээний гол аргачлал :
- Цусны эргэлтийг сайжруулах, өвдөлтийг намдаах зүү тавих эмчилгээ
- Зангирсан булчинг тайлж өгөх зүүн эмчилгээ
- Шинбару эмтэй зүү
- Хөдөлгөөнт зүүний эмчилгээ (MSAT)
- Чүна бариа засал
Часэн Солонгосын уламжлалт эмнэлэгийн тан эм нь үе мөч, ууц нурууны өвчин намдаах, үрэвсэл дарах, гэмтэж суларсан яс болон зөөлөн эд мэдрэлийг сэргээн төлжүүлэх, өвчнийг дахиулахгүй байлгах орчныг бүрдүүлдэг.
Часэн уламжлалт эмнэлгийн мэс заслын бус эмчилгээнд хамрагдсан нийт үйлчлүүлэгч нарын 95 хувь нь биеийн байдал сайжирч хэвийн байдалд орсон гэж судалгааны хариу өгсөн. Жилд дунджаар 150 мянган үйлчлүүлэгчийн сонгодог Часэн уламжлалт эмнэлгийн эмчилгээний үр дүнг эмчилгээний өмнөх болон дараагийн MRI дүрст оношлогооны зурагнуудаас харьцуулан харж болно.
Эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах :
https://www.jaseng.mn/about/overview/
Эмнэлгийн Монгол орчуулагчтай холбогдох
Утас : 010-2256-2169, 02-5303-2123
Монголоос холбогдох : 7780-1919
Эмнэлгийн хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Нунхён хороо 142-3, Republic of Korea
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.