Өвөр Монголд 16 тохиолдол нэмэгдэж, ХӨЛ ХОРИОГ чангатгалаа

Өвөр Монголд 16 тохиолдол нэмэгдэж, ХӨЛ ХОРИОГ чангатгалаа

Өчигдөр буюу даваа гарагт эх газрын Хятадад ковидын дотоодын шинэ халдвар 29 бүртгэгдсэнийг БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос мэдээллээ.

Шинээр илэрсэн 29 тохиолдлын 19 нь Өвөр Монголд, 6 нь Ганьсу муж, Бээжин, Ниншя - Хотонгийн өөртөө засах оронд тус бүр 3, Шаньдунд 1 тохиолдол бүртгэгджээ.

Мөн гадаадын халдвар 14 илэрсэн байна. 


БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоож, аравдугаар сарын 15-нөөс Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ.

БНХАУ-д халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдлыг тодруулахад "Энэ сарын 15-наас эхлэн Эрээнд хөл хорио тогтоосон. 2021.10.24-нөөс эхлэн бүр ч хатуу хөл хорио тогтоолоо. Хөл хорионы эхэн үед хүнсний дэлгүүр рүү залгаад, хүнсээ захиалаад авч болдог байсан бол өчигдрөөс хатуу хөл хорио тогтоосон. Бид цаашид уух ус ч үгүй болж мэдэхээр байна. Хөл хориог хэзээ цуцлах талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Эрээн хотын онцгой комисс ч албан ёсоор тогтоосон хугацаа байхгүй. Хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална. Өнөөдрийг хүртэл халдвар нэмж бүртгэгдсээр байгаа нь тархалт хумигдах болоогүй байгааг харуулж байна. Урьдчилсан таамгаар бол БНХАУ-д дотоодын баяр тохиож, хот хоорондын хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байна. Халдварын шинжилгээг шаардлагатай бүсэд өдөр бүр хийж байгаа. Бүх нийтийн шинжилгээг бол дөрөв хоногт нэг удаа авч байгаа” гэсэн хариулт өгсөн юм. 

ZINDAA.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.