БНСУ-ын Биотехнологи Судалгааны Хүрээлэнгийн Bio-nano судалгааны төвөөс "коронавирусын тест"-ийг бүтээсэн байна
БНСУ-ын Биотехнологи Судалгааны Хүрээлэнгийн Bio-nano судалгааны төвөөс "коронавирусын тест"-ийг бүтээсэн байна. Энэхүү тестээр өөрөө өөрийгөө 30 минутын дотор коронавирусын халдвар авсан эсэхээ оношлох боломжтой болох юм.
Одоо хэрэглэж байгаа шинжилгээний арга барил нь генийн өсгөгч зэрэг төхөөрөмжийг ашигладаг ба хариу гартал 6 цаг зарцуулж байгаа билээ.
Гэвч энэ шинжилгээний тест нь коронавирусын халдвар авсан эсэхээ хурдан бөгөөд маш амархнаар тодорхойлох боломжтой. Энэ тестийн зорилго нь нэгдүгээрт, 30 минутын дотор хурдан шуурхай шинжилж тогтоох, хоёрдугаарт, Эрүүл мэндийн төв юмуу эмнэлэг явах шаардлагагүйгээр өөрөө өөрийгөө шинжлэх боломжтой.
Энэхүү төхөөрөмжийг коронавирусыг тодорхойлоход хэрэглэх эсрэг биетийг хангалттай нөөцөлсний дараа буюу 6 долоо хоногийн дараагаас хэрэглэж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.