Сөүлийн дуудлагын төвд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 90 болжээ

Сөүлийн дуудлагын төвд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 90 болжээ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын баруун өмнөд хэсэгт байрладаг дуудлагын төвтэй холбоотой "COVID-19" халдварын тохиолдлын тоо 90-д хүрсэн талаар тус хотын захирагч Пак Вон Сун лхагва гарагт мэдээлжээ.
“Нэгэн барилгын 11 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг дуудлагын төвийн 207 ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдээс 90 хүн халдвар авсан байна. Мөн уг барилгын өөр давхарт үйл ажиллагаа явуулдаг дуудлагын төвийн 550 ажилтны биеийн байдлыг хянаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Уг дуудлагын төв нь 10 сая оршин суугчтай Сөүл дэх “COVID-19” халдварын хамгийн том голомт болсон бөгөөд тус хоттой ойролцоо оршдог Гёнги муж, Инчеон хотыг оролцуулбал хот орчмын бүсийн 25 сая оршин суугчид эрсдэл учраад байна.
Сөүл хотын захирагчийн мэдээлснээр, дуудлагын төвийн 207 ажилтны хоёр нь Шинчонжи сүмийн дагагчид болохыг тогтоожээ. Уг сүм нь БНСУ-д бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 60 гаруй хувьтай холбоотой юм. Хэдийгээр уг хоёр ажилтны шинжилгээний  хариу сөрөг гарсан боловч хотын засаг захиргаа тэднийг холбогдолтой эсэхийг нягталж байгаа ажээ. Сөүл хотод мягмар гаргийн байдлаар халдварын 156 тохиолдол бүртгэгджээ. 
БНСУ-д мягмар гарагт “COVID-19” халдварын 242 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7755 болж, нийт 60 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 131 нь Дэгү хотод, 52 нь Сөүл хотод, 18 нь Умард Гёнсан мужид бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Биотехнологи Судалгааны Хүрээлэнгийн Bio-nano судалгааны төвөөс "коронавирусын тест"-ийг бүтээсэн байна 2020-03-09

Монгол, БНСУ-ын иргэдийн виз, хугацааны талаарх ШИНЭЧИЛСЭН МЭДЭГДЭЛ 2020-03-09

БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-03-10

Сөүлийн Шиндурим дүүргээс коронавирусний тохиолдол олноор илэрч байна 2020-03-10

Ким Жөн Ун алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургуулийг удирдан явуулжээ 2020-03-10

Сөүлийн дуудлагын төвд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 90 болжээ 2020-03-11

БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийн анхааралд 2020-03-11

Коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл 2020-03-11

БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-03-11

БНСУ-ын Засгийн газар коронавирусын үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж байна 2020-03-11

Өмнөд Солонгост халдварласан иргэдийн тоо 7755 болжээ 2020-03-11