Сөүлийн Шиндурим дүүргээс коронавирусний тохиолдол олноор илэрч байна

Сөүлийн Шиндурим дүүргээс коронавирусний тохиолдол олноор илэрч байна

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот


Өмнөд Солонгост Дэгүгийн Шинчонжи сүмээс коронавирусний халдвар авсан хүмүүсийн асуудал намжиж амжаагүй байтал нийслэл Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим гэх газарт халдварын олон тохиолдол илэрчээ. Энэ тухай БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээг орчуулж хүргэе.

Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим хороонд байрлах Кориа билдингийн 11 давхарт байрлах Эйс хэмээх нэгэн даатгалын компанийн Утасны дуудлагын төвийн ажилтан болох А (56 настай, эмэгтэй) нь 8-ны өдрийн шинжилгээгээр вирустэй нь оношлогдож гарсан ба тэрээр Шинчонжи сүмийн итгэгч ч биш, Хятад болон бусад гадаад улсад зорчоогүй, мөн Тэгү хотод ч очоогүй юм байна.

Гэтэл 2 хоногийн дотор буюу өнөөдрийн байдлаар түүнтэй холбоотой 73 хүн шинжилгээгээр вирустэй болох нь батлагдан гарч ирлээ. Эдгээр хүмүүсийн 40 нь Сөүл хот, 14 нь Инчон хот, 19 нь Гёнгги мужийн оршин суугчид байна. Тэдгээр нь Сөүл хотын 10 дүүрэг, Гёнгги мужийн 7 хот, Инчон хотын 6 дүүрэгт тарж оршин суудаг болохыг мөн тогтоов.

Тус байшин нь 29 давхар бөгөөд үүний 4 ширхэг давхарт нь даатгал, автомашины гэх мэт утасны дуудлагын төвүүд байрладаг байна. Вирус тээгчид олноор гарсан даатгалын утасны дуудлагын төвийн байрлах 11-р давхарын 207 хүнийг шинжилгээнд оруулсан ба үлдсэн  3 ширхэг давхарт ажилладаг 550 хүн ч удахгүй шинжилгээнд орно. Тэгэхээр 73-аас ч олон хүн нэмж гарах боломжтой гэсэн үг юм.

Вирустай нь батлагдсан утасны дуудлагын төвийн дээрхи ажилтнуудын ихэнх нь ажилдаа ирж очихдоо нийтийн тээврийн хэрэгсэл болох метро, автобус зэргээр зорчдог байсан нь түгшүүр төрүүлнэ. Тэд ажилдаа ирж очихдоо амны хаалт зүүдэг боловч ажлын цагаар зүүдэггүй байцгаасан байна. Нэг зааланд хүн болгоныг тусгаарласан жижиг хаалт байх боловч энэ нь яг үнэндээ хаалт биш зэрэгцээд сууж байгаатай адил хэрэг юм.

Сөүл хотын захиргаанаас тус байрны өмнө коронавирусний явуулын шинжилгээний хэсгийг байрлуулсан ба холбогдох хүмүүсийн шинжилгээг авч байгаа юм байна. Мөн энэ бөөн хүний халдвар нь Шинчонжи сүм болон Чонду Тэнам эмнэлэгтэй холбоотой эсэхийг шалгаж байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Айю 315 сая вон хандивлалаа буюу түүний 5 том хандив 2020-03-09

БНСУ-д монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчиллаа 2020-03-09

БНСУ-ын Биотехнологи Судалгааны Хүрээлэнгийн Bio-nano судалгааны төвөөс "коронавирусын тест"-ийг бүтээсэн байна 2020-03-09

Монгол, БНСУ-ын иргэдийн виз, хугацааны талаарх ШИНЭЧИЛСЭН МЭДЭГДЭЛ 2020-03-09

БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-03-10

Сөүлийн Шиндурим дүүргээс коронавирусний тохиолдол олноор илэрч байна 2020-03-10

Ким Жөн Ун алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургуулийг удирдан явуулжээ 2020-03-10

Сөүлийн дуудлагын төвд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 90 болжээ 2020-03-11

БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийн анхааралд 2020-03-11

Коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл 2020-03-11

БНСУ-д коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-03-11