Шинжилгээгээр коронавируст халдварын 950 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 950 хүнээс коронавируст халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 644 нь Улаанбаатарт, 303 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дархан-Уул аймагт халдварын хамгийн олон буюу 52 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Үүний дөрөв нь эмэгтэй, долоо нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1767 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11 723 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 30 237 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.