Элчин сайд Д.Гансүх Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Элчин сайд Д.Гансүх Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх Чехийн Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал хатагтай М.Шарбоховатай энэ сарын 9-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Хатагтай М.Шарбохова Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Мөн Чех улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын талаар мэдээлэл өгөв.

Элчин сайд Д.Гансүх Бүгд Найрамдах Чех Улсад улс эх орноо төлөөлөн ажиллах болсондоо баяртай байна гээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа нотлон, түүнийг Чех улсад найрсаг дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.