Шинжилгээгээр коронавируст халдварын 1021 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 1021 хүнээс коронавируст халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 672 нь Улаанбаатарт, 349 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 10 хүн нас баржээ. Үүний зургаа нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1777 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11 310 иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28 589 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.