ЭНЭ ӨДӨР: Монгол Улс анх удаа ХӨЛ ХОРИО тогтоож байв

ЭНЭ ӨДӨР: Монгол Улс анх удаа ХӨЛ ХОРИО тогтоож байв

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс анх удаагаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж олон нийтийн хөл хорио тогтоож байлаа.

Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын хувьд анх удаа олон нийтийн дундаас буюу дотоодод "Ковид-19" халдвар илэрч, арваннэгдүгээр сарын 10-ны оройн 23:20 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдан, үүссэн нөхцөл байдлыгг олон нийтэд мэдээлж, өглөө нь хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байлаа. 

Шийдвэрийн дагуу хүнсний бүх үйлдвэр, ШТС, эрчим хүч, дулааны станц, хэвлэл мэдээлэл зэргээс бусад бүх салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглож байсан юм.

Дотоодын анхны халдвар Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн, тээврийн жолооч Д-гээс илэрч, гэр бүлийнхэнд нь халдвар тархсан байв.

Жолооч Д боомтоор Монголд орж ирснээсээ хойш тусгаарлалтад байж байгаад гарсныхаа дараа халдвар авснаа мэдсэн бөгөөд эхнэр болон аав, ээж нь коронавируст халдварт өртсөн юм. Тухайн үед дээрх иргэдийн явсан маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулж, тусгаарлах ажлыг шат дараатай зохион байгуулж ажилласан. 

Дотоод дахь халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ өдрөөс хойшхи нэг жилийн хугацаанд Коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан иргэдийн тоо нэг сая давж,  халдварын улмаас Монгол Улс 1800 иргэнээ алдаад байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2021-11-10

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулна 2021-11-11

Шинжилгээгээр коронавируст халдварын 1021 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-11

Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар нарт ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртээхээр болжээ 2021-11-11

М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээнэ 2021-11-11

ЭНЭ ӨДӨР: Монгол Улс анх удаа ХӨЛ ХОРИО тогтоож байв 2021-11-11

Д.Сумъяабазар: Тулгуурт гүүрэн нийтийн тээвэр 2024 оноос явж эхэлнэ 2021-11-11

Монголын зайран Б.Эрдэнэсан ​ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ШИЛДЭГ ЗУРГААД багтлаа 2021-11-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа 2021-11-11

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон гардуулав 2021-11-11

Л.Оюун-Эрдэнэ: Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй 2021-11-12