Шинжилгээгээр коронавируст халдварын 491 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 491 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 352 нь Улаанбаатар хотод, 139 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдвараар нийтдээ 1815 хүн амиа алдаад байна.
Харин орон нутагт хамгийн олон тохиолдол илэрсэн нь Өмнөговь аймаг бөгөөд өчигдөр 37 тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор коронавируст хaлдварын улмаас улсын хэмжээнд 10 083 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23 мянга 145 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.