Цар тахлын улмаас гадаад худалдааны нөхцөл байдал дордож болзошгүй байна
БЭЭЖИН. /TASS/. Дэлхий дахинд коронавирусний тархалт хурдацтай дэгдэж байгаатай холбоотойгоор гадаад худалдааны салбарт нөхцөл байдал цаашид дордож магадгүй байна гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа бөгөөд олон улсын нийлүүлэлтийн хэлхээг бэхжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ тухай БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл зүйн орлогч сайд Синь Гобинь мэдэгджээ.
“Цар тахлын дэгдэлт хурцдаж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын гадаад худалдааны салбарт нөхцөл байдал улам дордож магадгүй байна. Бид гарч буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж, аль болох хурдан хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Бид автомашины үйлдвэрлэл, цахилгаан хэрэгсэл зэрэг гол салбаруудад бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээг бэхжүүлнэ. Коронавирусний халдвар маш хурдацтай тархаж буй зарим бүс нутгуудтай бид маш нягт хамтран ажилладаг. Энэ нь БНХАУ-ын экспортод нөлөөлөх нь гарцаагүй юм” хэмээн Синь Гобинь ярьжээ.
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр, коронавирусний тархалтын улмаас БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 1 болон 2 дугаар сард 11 хувиар унаж, 591.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Импортын хэмжээ 4 хувиар буурч, 299.5 тэрбум ам.доллар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.