0-12 насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр IV сарын 30 хүртэл ХЭРЭГЖИНЭ

0-12 насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр IV сарын 30 хүртэл ХЭРЭГЖИНЭ

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар баар, фитнес болон соёл урлагийн газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр /2020.3.30/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан уг шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж байгаа тухай мэдээллээ. 

Тэрбээр "Дэлхийн улс оронд КОВИД-19 буюу шинэ коронавирусний тархалт буурахгүй байгаа тул нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу түр хаасан шийдвэрийг үргэлжлүүлнэ. Тодруулбал, амралт, фитнесс, саун зэрэг эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг хэсэгчлэн нээх боломжийг судалж байсан боловч өнөөдрийн байдлаар нээх боломжгүй болсон хэмээн үзэж 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Хугацааг сунгасан шийдвэрийг иргэд, ААН-үүд зөвөөр ойлгож, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол нэг ААН-ийн үйл ажиллагаа гэхээсээ илүү нийслэлийн оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой" гэв.


Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан иргэдээс ирсэн асуултад хариулсан юм. 

-Уулын ам болон амралтын газруудыг хэсэгчлэн нээх боломжтой юу. Хүүхэд залуусыг агаарт гарах боломж нээж өгнө үү? 

-Ууланд гарах, агаарт гарах боломжтой. Гэхдээ бөөнөөр цуглахгүй, гэр бүлйн хүрээнд байх ёстой. Хүүхэд багачуудыг гэрт нь байлгах, хорих нь зохимжтой биш гэж үзэж байна. Хүүхдүүд харгалзах хүний хамт уулын аманд болон зарим нэг салхилж болох газруудад аюулгүй байдлаа хангаж, салхилах нь хориотой зүйл биш. 

-Дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Дахин төлөвлөлтөд иргэдийн хамруулахдаа шинэ арга барилаар хамруулж байна. 2016 оноос хойш 696 хүнийг орон сууцад оруулсан. Газраа чөлөөлөөд өгсөн ч байрандаа орж чадаагүй хохирсон иргэд олон байна. Цаашид ийм байдлыг бий болгохгүйн тулд иргэдийг түрээслээд өмчилдөг орон сууц, газраа орон сууцаар солих гэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ жил 7-8 байршилд нийт 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууц буюу сар бүр түрээсээ төлөн өмчилдөг төслийн хэрэгжүүлж байна. Эхний 972 айл орон сууцдаа орсон. Дараагийн айлууд орж байна. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байна. Газрыг зөвхөн 1-2 гудмаар биш нэг дүүрэгт таваас доошгүй га газрыг чөлөөлж, нэг га-г ногоон байгууламж, үлдсэн дөрвөн га-г бүх орчны аюулгүй байдлыг хангасан дахин төлөвлөлтийг хийж байна. 

-0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд гэрээс ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох асуудал үргэлжлэх үү? 

-Нийслэлийн Засаг даргын захирамж хоёрдугаар сард гарсан. 0-12 настай хүүхэдтэй ээжүүд болон ганц бие аавуудад нэг цагийн өмнө ажлаасаа тарах, цалинтай чөлөө олгож эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалинтай олгох, гэрээсээ ажиллах боломжтой хүмүүсийг гэрээс нь ажиллуулах шийдвэр үргэлжилнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 720 мянга давлаа 2020-03-30

Нефтийн үнэ 2002 оноос хойш анх удаа 20 ам.доллароос доошилжээ 2020-03-30

Нийслэлийн Засаг дарга шууд мэдээлж байна 2020-03-30

ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ: Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмч нарт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө 2020-03-30

Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдлээ 2020-03-30

0-12 насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр IV сарын 30 хүртэл ХЭРЭГЖИНЭ 2020-03-30

Нью-Йоркт хөдөлгөөнт эмнэлэг байгуулж эхэлжээ 2020-03-30

Дэглий цагаан Кызылыг холбосон шинэ агаарын зам нээлээ 2020-03-30

Цар тахлын улмаас гадаад худалдааны нөхцөл байдал дордож болзошгүй байна 2020-03-30

ЭЕШ-ын мэдээлэл хүргэх "ЦАХИМ ЗӨВЛӨХ" сайт ажиллаж эхэллээ 2020-03-30

Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа 2020-03-30