БНСУ-н Хөдөлмөрийн яамнаас 12 дугаар сард гадаад илгээгч орнуудаас ажиллах хүчин авахад бэлэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын иргэд гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах хоёр улс хоорондын гэрээгээр дамжуулан Өмнөд Солонгос, Япон гэсэн хоёр улс руу иргэдийг илгээдэг.
Тэгвэл өнгөрөгч 2020 онд ХНХЯ Япон улс руу 12 ур чадвартай ажилтан илгээсэн байна. Мөн өнөөдрийн байдлаар Япон улсад ур чадварын дадлагжигчаар илгээсэн нийт 273 хүн ажиллаж байгаа аж. Харин Өмнөд Солонгос улс руу 2020 онд 62, 2021 онд 22 хүн явуулсан байна.
Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яамнаас 12 дугаар сард гадаад илгээгч орнуудаас ажиллах хүчин авахад бэлэн гэсэн мэдээллийг хүргүүлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.