Шинжилгээгээр коронавируст халдварын 595 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 595 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 383 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 37 тохиолдол Орхон аймагт батлагдсан байна.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 377 530 болж байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 6 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 852 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9 032 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20 607 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.