73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 давлаа
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Такаясү /М-5/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяж 9 даваатай болов.
Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Оношо /М-2/-той барилдан түүнд ошидаши мэхээр ойжиж адилхан 3 даваа, 6 унаатай байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Вакатакакаге /М-1/-тай барилдаж какэнаге мэхээр давж 6 унаа, 3 даваатай байна.
Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, озэки Такакэйшотой хүч үзэж ошидаши мэхээр ойчиж 5 унаатай болсон бол озэки 9 даваатайгаар их аваргын хамт башёг тэргүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Котоноваки /М-11/ учраа таарч түүнийг ваташикоми мэхээр давж 4 унаа, 5 даваатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Хидэноүми /М-9/-той хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж 7 даваа, 2 унаатай болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.