Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Үүнд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж байна.
Сонирхуулахад, дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.
Энэхүү барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бол 2009 онд N1H1 вирусын дэгдэлтээс, 2020 онд “Ковид-19” цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг өнжөөд байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.