Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй

Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр, анхдугаар Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтносон Монгол Улсаа дэлхийд зарласан 97 жилийн ойн түүхэн өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг болж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43,166 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болсон хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардуулан өглөө. 

Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон газар нутгаа хайрлан хамгаалж их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их Засаг хууль ёсыг чандлан сахиж, үнэнч, шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй, иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд онцгой энэ өдөр андгай өргөж буй 16 настай бүх сурагч, хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. Андгай өргөх ёслолын ач холбогдлыг түүх, соёл, өв уламжлалаараа бахархдаг, Монгол гэсэн бүхнээ эрхэмлэн дээдэлсэн, эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай, дараагийн шинэ залуу иргэнээ Монгол Улс хүлээж авч буй явдал хэмээн тодорхойлсон. Ирээдүйд хэн болж, нийгэмдээ юу бүтээх вэ гэдгээ иргэний үнэмлэх авсан хүүхэд бүхэн энэ цаг мөчөөс эхлэн бодож, төлөвлөөрэй гэж зөвлөв. 

Тэрээр “Өнгөрснөө мэдэх тусам ирээдүй улам тодордог. Монголын онцлог бүрийг, түүх бүхнийг уншиж судлаарай. Зөвхөн төр, засаг хөгжлийн төлөө явдаг биш хүн бүхэн хөгжлийн төлөө урагшилдаг Монголын нийгмийг та бүхэн бүтээх учиртай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Тэнгэрлэг Монголын залуу иргэн та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй” хэмээн ерөөлөө. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчид зайран Б.Эрдэнэсангийн авьяас чадварыг онцлон сайшаасан. 2021-11-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ 2021-11-26

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв 2021-11-26

Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчилж байна 2021-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртээлээ 2021-11-26

Л.Оюун-Эрдэнэ: Тэнгэрлэг Монголын залуу иргэн та хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй 2021-11-26

SM ЭМНЭЛЭГ : "Өргөссөн судас наах" эмчилгээг эх орондоо амжилттай нэвтрүүллээ 2021-11-29

Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаанд Д.Батбаатар түрүүлэв 2021-11-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 190 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-11-29

М.Отгонбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнав 2021-11-29

Монголын цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна 2021-11-29