Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж байна

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний асуудлыг хэлэлэцэнэ. Мөн Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлэлцэх юм. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 13.00 цагт холбогдох сайд, албаныхан мэдээлэл өгнө хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.