Иргэдийн данс руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг албадан авч ирлээ

Иргэдийн данс руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг албадан авч ирлээ

Эх орондоо байгаа болон гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн интернет банкинд АНУ-аас удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн “О” гэгч этгээдийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн этгээд гадаад улсад оршин сууж байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь өнөөдөр АНУ-аас Монгол Улсад албадан авч ирж байгаа юм.

Албан бус мэдээллээр “О” 100 орчим удаагийн үйлдлээр иргэдэд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж байна 2021-12-01

Ерөнхий сайд “Омикрон” хувилбараас сэргийлэх үүднээс хил гаалийн хяналтад онцгой анхаарал тавихыг үүрэг болголоо. 2021-12-01

УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ 2021-12-01

С.Энхболд: Буянт-Ухаа хилийн боомтод нэмэлт тандах баг гаргасан 2021-12-01

ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ 2021-12-01

Иргэдийн данс руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг албадан авч ирлээ 2021-12-01

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа. 2021-12-01

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж байна. 2021-12-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 441 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-12-02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов 2021-12-02

Гадаадын иргэнийг гар утасны аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой 2021-12-02