Э.Содномпилжээ ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
Гүрж улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Токио-2020” паралимпын аварга Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөж 244 кг шахаж /өргөж/ мөнгөн медаль хүртлээ.
Залуучууд болон насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ 12 дугаар сарын 5-ны өдөр хүчээ сорьсон юм. Тэрбээр 3 дахь оролтоороо 250 кг-ыг шахаж амжилттай өргөсөн боловч шүүгчид тооцоогүй байна.
Энэ удаагийн ДАШТ нь "Парис-2024" паралимпын XVII наадмын эрх олгох эхний тэмцээн болж байгаа гэдгээрээ онцлогтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.