Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 276 газрын үйл ажиллагааг зогсоожээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 276 газрын үйл ажиллагааг зогсоожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим  барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар зөрчил илэрсэн 276  барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоосон байна. Энэ хяналт, шалгалтаар:

  • Барьцааны эд зүйлсийг зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлдэг
  • Хугацаа нь дуусмагц сануулах мэссэж явуулж дараагийн өдрөөс нь зөрүү тооцохгүйгээр худалдан, барьцаалан зээлдүүлэх газрын орлого болгодог
  • Хугацаа дуусахаас өмнө эд зүйлээ эргүүлж авсан ч гэрээнд заасан хоногоор хүү тооцож авдаг зэрэг зөрчил илэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.