Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онлайн эрх чөлөө” эвслийн бага хуралд оролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 3-нд болсон “Онлайн эрх чөлөө” эвслийн 10 жилийн ойн бага хуралд цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улс тус эвслийн үүсгэн байгуулагч гишүүний хувьд өнгөрсөн 10 жилд дэлхий дахинд интернэтийн хөгжлийг урагшлуулах чиглэлээрх шинэ алсын хараа, үүрэг амлалтын төлөө гишүүн улсуудтай нягт хамтран ажиллаж ирснийг Гадаад харилцааны сайд дурдлаа.
Тэрээр Монгол Улс дижитал үндэстэн болох зорилтын хүрээнд УИХ-аас Дижитал хөгжлийн яам, Цахим Монгол академийг байгуулах шийдвэр гаргасныг мэдээлэю.
Бага хурлаас нээлттэй, хүртээмжтэй интернэт болон хүний эрхэд суурилсан цахимжилтын төлөөх Хельсинкийн тунхаглалыг баталж, Канад Улсыг Эвслийн даргаар сонгосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.