Агаарын тээврээр тээсэн ачаа 2.7 мянган тонноор нэмэгдэв.
Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 11 сард 5.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (2.1 дахин) мянган тонноор нэмэгджээ. Агаарын тээврээр дотоодод 52.6 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 42.5 (44.7 хувиар) тонноор буурсан байна. Харин олон улсад тээсэн ачаа 5.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.8 (2.2 дахин) мянган тонноор өсжээ.
Харин сарын үзүүлэлтээр агаарын тээврийн ачаа энэ оны 11 дүгээр сард 1.2 мянган тонн болж, өмнөх сараас 701.0 (2.3 дахин) тонноор өсжээ. Энэхүү өсөлтөд олон улсад тээсэн ачаа 684.9 (2.2 дахин) тонноор өссөн нь нөлөөлсөн байна.
Төмөр замын тээврээр энэ оны эхний 11 сард 29.3 сая тонн ачаа тээвэрлэв.Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.9 (7 хувиар) сая тонноор өсжээ. Тээсэн ачааны өсөлтөд дотоодын ачаа 1.4 (13.9 хувь) сая тонн, импортын ачаа 295.1 (10.7 хувь) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлөв. Төмөр замын тээврээр тээсэн ачаа сарын үзүүлэлтээр энэ оны 11 дүгээр сард 2.7 сая тонн болж, өмнөх сараас 119.5 (4.2 хувь) мянган тонноор буурчээ. Үүнд төмрийн хүдэр 91.4 (14.7 хувь) мянган тонн, барилгын материал 86.3 (32.5 хувь) мянган тонноор буурсан нь нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.