Диего Марадонагийн хөшөөг Буэнос-Айрес хотын олон улсын нисэх онгоцны буудалд босгожээ.

Диего Марадонагийн хөшөөг Буэнос-Айрес хотын олон улсын нисэх онгоцны буудалд босгожээ.

Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч агсан Диего Марадонагийн хөшөөг Буэнос-Айрес хотын олон улсын нисэх онгоцны буудалд босгожээ. 

Энэ талаар тус улсын нисэх буудлуудыг удирддаг “Aeropuertos Argentina 2000” компанийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлсэн байна.  "Домогт тоглогчийн 1986 онд Мексикт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэрх дүр төрхийг харуулсан хөшөөг “Эсейса” олон улсын нисэх онгоцны буудалд ёслол төгөлдөр нээлээ" гэж тус компани мэдээлжээ. 

Компанийн мэдээлж буйгаар, “Aeropuertos Argentina 2000”-ын эзэн Эдуардо Эрнекян хөшөөг нь босгохыг Марадонад биечлэн санал болгож байжээ. Марадона зөвшөөрсөн ч чухам “Эсейса” нисэх онгоцны буудалд байрлуулахыг хүссэн байна. Домогт хөлбөмбөгчнийг бүтэн биеэр нь дүрсэлсэн хөшөөг "3D" принтерээр бүтээжээ.

Диего Марадона 2020 оны 11 дүгээр сарын 25-нд 61 насандаа таалал төгссөн билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.