Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын анхны тулаан 12 сарын 24-нд болно
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа бөгөөд анхны тулаан нь энэ сарын 24-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно.
Манай тамирчин хагас сарын өмнө тус хотод очиж мэргэжлийн дасгалжуулагчтай бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм.
Э.Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Сонирхогчийн боксын ДАШТ-ий хүрэл, "Жакарта-2018" Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, улсын дөрвөн удаагийн аварга юм. Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.
Тэгвэл түүний өрсөлдөгч нь 2017 оноос мэргэжлийн боксоор тулалдаж байгаа аж. Өдгөө 24 настай, нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялсан байна. Үүнээс дөрвийг нь хугацаанаас өмнө дуусгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.