ӨРНИЙН ЗУРХАЙ 2021.12.21.

ӨРНИЙН ЗУРХАЙ  2021.12.21.

Хонь

Өнөөдөр таны хамгийн үнэнч холбоотон бол тэвчээр юм. Нэн даруй хариу үйлдэл үзүүлмээр зүйл олон тохиолдох ч хэсэг хугацааны дараа өөрсдөө арилж алга болно. Таны зүгээс нэг их хүчин чармайлт шаардахгүй.

Үхэр

Хангалттай их амжилтыг үзүүлэх ёстой өдөр. Таны амжилтад тээр болох цорын ганц аюул нь өөрийн тань үг яриа юм. Үг хэлээ зохистой хэмжээнд байлгаарай. Эс бөгөөс энэ өдрийг санахдаа удаан харамсах болно.

Ихэр

Харах өнцгөө бүү хязгаарла. Таны өмнө юу байгааг анзаар. Заримдаа бүх зүйлсийг сайтар ажиглах шаардлагатай байдаг. Болсон зүйлээс шалтгаалан та сандарч байгаа ч хэн тантай хамт байх, хэн нүүр буруулах нь чухал биш. Өнгөрснөөс суралцаарай.

Мэлхий

Олон нийтийн ажилд яагаад их цаг үрээд байна вэ? Тэд танд хэрэгтэй зүйлийг тийм их хийсэн гэж үү. Та үйл явдлын гүнд нь байхыг хүснэ. Гэхдээ таныг явахыг хүсэхэд хүмүүс явуулахгүй бол яах юм бэ.

Арслан

Өнөөдөр та ялалт байгуулахад бэлэн байна. Таны шийдвэр хамгийн сайн нь байна. Эрч хүчний энэ их нөөцөө дэмий зүйлд бүү үрээрэй.

Охин

Үйл хөдлөлөө зөвтгөх гэж цаг үрэх хэрэггүй. Ажил хэрэг аль хэдийнээ хийгдсэн. Харамсах ч хэрэггүй. Үүний оронд өөр ямар нэгэн зүйл хийгээрэй.

Жинлүүр

Энэ өдөр таны хувьд гуниг хамгийн хортой зүйл байх болно. Үүнээс ангижрах нь амаргүй ч тантай адил бодолд автсан нэгэнтэй ярилцах нь сэтгэл санааг өргөнө. Та хоёр хамтдаа ашигтай зүйлийг хийх болно.

Хилэнц

Өнөөдөр тэвчээр зүгээр ч нэг давуу тал биш байх болно. Энэ нь танд агаар шиг хэрэгтэй зүйл байх болно. Гэхдээ танигдаж мэдэгдээгүй олон бэрхшээл сэтгэл хөдлөлийг тань сорих болно.

Нум

Энэ өдөр та хүмүүсийн сонирхлыг ихээр татах болно. Аливаа зүйлийг зохих хэмжээнд нь бариарай. Гэхдээ бусдад таалагдах гэж өөрийгөө хэт их хүчлэх, барих нь хэрэггүй зүйл юм.

Матар

Ямар нэгэн асуудлыг шийдэхдээ бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ хараарай. Тэдгээр нь танд шаардлагатай хариултыг хангалттай хэлж өгөх болно.

Хумх

Ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг бодох хэрэггүй. Өнөөдөр ингэх боломж ч байхгүй. Хэзээ нэгэн өдөр бүх зүйл бүтэх болно. Ямар нэгэн гайхамшиг тохионо гэж хүлээх хэрэггүй.

Загас

Энэ өдөр та хэтэрхий амиа бодсон ааш зан гаргахаас зайлсхий. Хайртай дотны хүмүүс, ах дүүсээ бодож, хүн төрөлхтний түүхийг сонирхоорой. Сүүлийн үед та дэндүү шаардлага өндөртэй болсон байж магадгүй. Өөртөө хэт зөөлөн хандаж, бусдад хатуурхахаа болих хэрэгтэй болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.