Элчин сайд Д.Гансүх Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх Чехийн Милош Земанд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 20-нд өргөн барив.
Элчин сайд Д.Гансүх Ерөнхийлөгч М.Земанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч М.Земан манай оронд айлчилснаа дурдаж, Монгол их сайхан орон байсныг дурсан Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.