БНСУ-д энгийн амьдралдаа эргэн орох үйл явц түр зогслоо...

БНСУ-д энгийн амьдралдаа эргэн орох үйл явц түр зогслоо...

Энгийн амьдралдаа эргэн орох үйл явц түр зогслоо. Дахин 14 хоногийн хугацаатай хорио цээрийн хатуу дэглэм тогтоолоо...

БНСУ өнгөрөгч 11-р сараас эхлэн энгийн амьдралдаа эргэн орох I үе шатыг зарлаж нийгэмд зай барих хорио цээрийн дэглэмээ бууруулаад байсан билээ.

Гэвч “Короно” вирусийн тархалт нэмэгдэж өдөрт 7,800(12,14)-н тохиолдол бүртгэгдэх хүртэл өсөөд байгаа билээ. Мөн халдварлуулах чадвар хэд дахин өндөр гэдэг нь тогтоогдоод буй “Корона” вирусийн шинэ хувилбар болох “Омикрон” вирус тус улсад бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 227 тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд өнгөрөгч 16-ний өдөр албан ёсны шийдвэр албажин гарч БНСУ-д энгийн амьдралдаа эргэн орох үйл явц түр зогсож дахин хол хорионы хатуу дэглэмд эргэн орлоо. Шийдвэр 12-р сарын 18ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1-р сарын 2нийг хүртэл 14 хонгийн хугацаанд үргэлжилнэ.

Урьд нь мөрдөгдөж байсан хол хорионы дэглэмд ямар өөрчлөлт орсон талаар та бүхэндээ товчлон хүргэе.

Хувийн уулзалт :

  • Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран нэг дор 4 хүртэл хүн цуглаж болно.
  • Урьдчилан сэргийлэх Вакцин хийлгээгүй хүний хувьд цайны газар, кофе шоп зэрэг олон нийтийн газраар зөвхөн ганцаараа үйлчлүүлэх боломжтой...  

 Цагийн хязгаар :

  • Грүп 1(Төрөл бүрийн цэнгээний газрууд) ба Грүп 2 (цайны газар, Кофе шоп, Караоке, Нийтийн халуун усны газар, Доторх спорт тоглоомын газрууд)-т хамаарах газруудын үйл ажиллагаа явуулах цагийг 21:00 цаг хүртэл хязгаарлах
  • Грүп 3(Кино театер, урлагийн тоглолт, тоглоомын төв, Казино, Интернэт кафе, сургалтын төвүүд, массаж спа, гоо сайхан) ба бусад аж ахуй нэгж албан газруудын үйл ажиллагаа явуулах цагийг 22:00 цаг хүртэл хязгаарлах

Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан :  

Нийт 50 хүртэл хүнийг хамруулсан үйл ажиллагаа, жагсаал цуглааны хувьд оролцогчид нь   урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран зохион байгуулж болно.

Нийт хүний тоо 50 ба түүнээс дээш давсан тохиолдолд оролцогчид нь урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн байх бөгөөд 299хүн хүртэл цуглаж үйл ажиллагаа болон жагсаал цуглаан зохион байгуулж болно.

Нийт оролцогчдын тоо 300 ба түүнээс дээш давсан урлаг, спортын арга хэмжээ, баярын арга хэмжээний хувьд урьдын адил холбогдох байгууллагын зөвшөөрлийг авах, цаашид 14 хоногийн хугацаанд зайлшгүй шаардлагагүй томоохон арга хэмжээнд зөвшөөрөл олгохгүй...

 Сургууль, цэцэрлэг :

Бүхий л сургууль цэцэрлэгт баримтлах зай барих дэглэмийг 2/3*-р болгон чангаруулах, Гэвч тухайн орон нутаг дахь халдварын тархалтыг харгалзан үзэж орон нутгийн удирдлагууд харилцан адилгүй зохион байгуулж болно.

Хуримын ёслол :

Нийт 250 хүртэл хүн оролцож болох болох бөгөөд үүний 201 хүн нь зайлшгүй урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой 

/Вакцинд хамрагдаагүй 49хүн + бүрэн хамрагдсан 201хүн → 250 нийт оролцогчид/

Эх сурвалж : https://news.seoul.go.kr

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголчуудад зодуулсан иргэний мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдав цацагдлаа. 2021-12-17

БНСУ-д нярайд санамсаргүйгээр “COVID-19”-ийн вакцин тарьжээ 2021-12-19

“Hyundai”, “Kia” компанийн байгальд ээлтэй автомашины борлуулалт өсжээ. 2021-12-20

БНСУ-д “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа 2021-12-20

БНСУ-ын ХЭҮК 13 настай монгол охины асуудалд анхаарлаа хандуулжээ 2021-12-21

БНСУ-д энгийн амьдралдаа эргэн орох үйл явц түр зогслоо... 2021-12-21

БНСУ-д "омикрон" хувилбарын тархалт эрчимжиж, хязгаарлалтын журмаа чангатгалаа 2021-12-22

БНСУ “Pfizer”-ын дотуур ууж хэрэглэдэг эмийг нарийвчлан судалж эхэлжээ 2021-12-22

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ 2021-12-25

Солонгосын хойгт зуны улирал зургаан сар үргэлжилдэг болно гэв. 2021-12-27

БНСУ-ын “BTS” хамтлагийн гурван гишүүн коронавирусээр халдварлажээ 2021-12-27