Монголчуудад зодуулсан иргэний мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдав цацагдлаа.

Монголчуудад зодуулсан иргэний мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдав цацагдлаа.

Улаанбаатар хотод амьдардаг солонгос иргэн монголчуудад зодуулсан мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдлаа. Хохирогч “Энэ сарын эхээр Өмнөд Солонгост монгол охин хүчирхийлэлд өртсөний өс хонзон байж магадгүй” гэж мэдүүлжээ.

Энэ сарын 16-нд MBC телевизээр гарсан мэдээнд “Энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын захад орших нэгэн зочид буудлын дэргэд хэрэг гарчээ. Замаар алхаж явсан солонгос эрэгтэй А-г нэгэн залуу гүйцэн ирж, машины зогсоолд аваачин, хэдүүлээ нийлэн зодсон байна. А бол солонгос эзэнтэй зочид буудлын ажилтан. Тэрээр гар утсаараа тусламж дуудах гэсэн ч таван монгол залуу түүнийг машины арын суудалд түлхэн оруулж зоджээ. Зочид буудлаас солонгос 3 хүн гарч ирсэн ч тэднийг мөн зодсон байна. Хохирогч нүд, чихэндээ цохиулсан, хамрын яс хугарч, мэс засал хийлгэсэн” гэж мэдүүлсэн байна. Мөн “Таван монголын дунд нэг нь цагдаагийн хувцастай, бичиг баримтаа гаргаж байсан. Гомдол мэдүүлсэн Цагдаагийн газрынхан ч огт тоогоогүй” гэж хэлжээ. Яагаад хүчирхийлэл үйлдсэн шалтгаан тодорхойгүй. Гэхдээ хохирогчид Өмнөд Солонгост зодуулсан монгол охинтой холбоотой байх гэж сэжиглэж байгаагаа ярьжээ. “Учир нь тэр хэргээс хойш Монголд солонгос хүнд хандах хандлага муу болсон” гэж  Монголд амьдардаг Б хэмээх солонгос иргэн хэллээ. БНСУ-ын ГХЯ-ны төлөөлөгч “Монгол охины хэрэг гарсны дараа байдал эвгүй болсон ч удалгүй засарсан. Бид энэ хэргийг шударга үнэн шүүхийг Монголын цагдаагийн газарт хүсэлт тавьсан байгаа” гэж дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна. 2021-12-13

Сөүл, Пёньян, Вашингтон, Бээжин Солонгосын дайн дууссаныг зарлахад бэлэн байна 2021-12-14

БНАСАУ-ыг Ким Ир Сений дүү таалал төгсжээ 2021-12-16

Австрали вакцинд хамрагдсан БНСУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн 2021-12-16

БНАСАУ-д инээх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглов. 2021-12-17

Монголчуудад зодуулсан иргэний мэдээ өчигдөр БНСУ-ын MBC телевизээр цацагдав цацагдлаа. 2021-12-17

БНСУ-д нярайд санамсаргүйгээр “COVID-19”-ийн вакцин тарьжээ 2021-12-19

“Hyundai”, “Kia” компанийн байгальд ээлтэй автомашины борлуулалт өсжээ. 2021-12-20

БНСУ-д “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа 2021-12-20

БНСУ-ын ХЭҮК 13 настай монгол охины асуудалд анхаарлаа хандуулжээ 2021-12-21

БНСУ-д энгийн амьдралдаа эргэн орох үйл явц түр зогслоо... 2021-12-21