Хятадын эрдэмтэд ял төлөвлөх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хэргийг судалж үзээд ял төлөвлөх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ.
Энэхүү дижитал прокурорыг Хятадын хамгийн том, хамгийн ачаалалтай газар болох Шанхай хотын Пудун дүүргийн Ардын прокурорын газарт туршжээ. Шинэ технологи нь прокуроруудын өдөр тутмын ачааллыг бууруулж, илүү төвөгтэй хэргүүдэд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Тэдний үзэж байгаагаар, хиймэл оюун ухаан нь шийдвэр гаргах үйл явцад прокурорыг тодорхой хэмжээгээр орлох боломжтой.
Хиймэл оюун ухааныг 2015-2020 оны хооронд үүсгэсэн 17 000 гаруй хэрэг дээр туршсан байна. Ингэхэд хулгай, жолооны ард дүрэм зөрчсөн, зээлийн картын залилан гэх мэт Шанхай хотод хамгийн их гардаг найман гэмт хэрэгт 97 хувийн нарийвчлалтайгаар ял төлөвлөжээ.
Хөгжүүлэгчдийнх нь мэдэгдэж буйгаар, хиймэл оюун ухаан нь бага гаралттай гэмт хэргийг таньж, нэг сэжигтэнд олон зүйл ангиар ял төлөвлөдөг болж, илүү нарийвчлалтай болох гэнэ.
Харин Хятадын прокурорууд энэ технологийг шүүмжилсэн байна. Тэд хиймэл оюун ухааны ажлын үр дүнд эргэлзэж байгаа аж. Тухайлбал, хэрэв алгоритм алдаа гаргавал прокурор, хиймэл оюун ухаан өөрөө эсвэл түүнийг хөгжүүлэгчдийн хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна гэж хуульчид мэдэгджээ. Өөр нэг асуудал нь хиймэл оюун ухаан нь зөвхөн өмнөх туршлага дээрээ үндэслэн ял төлөвлөх боломжтой бөгөөд хэргийн талаарх олон нийтийн хариу үйлдлийг урьдчилан харах чадваргүйд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.