БНХАУ-ын газрын тосны хэрэглээ ойрын 10 жилд эрчимтэй өснө
БНХАУ-ын газрын тосны хэрэглээ ойрын 10 жилд эрчимтэй өсч, 2030 он гэхэд жилд 780 сая тонн буюу дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.
Тэгвэл 2030 онд оргил үедээ хүрсэн БНХАУ-ын газрын тосны эрэлт энэ үеэс буурч эхэлнэ гэж тус улсын үндэсний нефтийн корпорацын харьяа, судалгааны хүрээлэнгээс ням гарагт мэдээлжээ.
БНХАУ-ын үндэсний нефтийн корпарацийн Эдийн засаг, технологийн судалгааны хүрээлэнгээс, 2025 он гэхэд газрын тосны эрэлт дээд цэгтээ хүрч, жилд 730 сая тонн болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ судалгаа өөрчлөгдсөн бөгөөд, хамгийн сүүлд гарсан тайланд, БНХАУ-ын дизель түлш, бензин, керосины хэрэглээ 2025 он гэхэд жилд 390 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна.
Тиймээс тус улсын газрын тосны хэрэглээ 2030 он хүртэл өсөх юм. Энэ 10 жилийн хугацаанд тус улс нийтийн тээвэр болон тээврийн хэрэгслүүдээ цахилгаан хөдөлгүүртэй болгон жигдрүүлэх юм. Харин үүний дараа буюу 2030 оноос эхлэн тус улсын газрын тосны хэрэглээ эрс буурна.
Тэгвэл БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээний гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг 2030 он гэхэд оргил үедээ хүрэх буюу жилд 5.6 тэрбум тонн гэж тогтоож байсан нь мөн л хойшлогджээ. Ингэснээр тус улсын нүүрсний хэрэглээний оргил үе 2035 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. 2035 он гэхэд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ жилд 6.01 тэрбум тонн болно.
Энэхүү өсөлтийн дараа тус улсын нүүрсний эрэлт хэрэгцээ аажимдаа буурах үзүүлэлттэй байгаа юм. Мөн эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах үеийн гол тулгуур болох байгалийн хийн хэрэглээ 2040 он гэхэд дээд цэгтээ хүрч, үйлдвэр, цахилгаан үүсгүүрүүдийн хэрэглээгээр тэргүүлж, жилд 650 тэрбум шоо метр болно гэж таамаглаж байна. Байгалийн хийн хэрэглээ 2040 оноос эхлэн мөн л эрэлт нь буурах юм.
Тэгэхээр БНХАУ-ын зах зээлд газрын тос нийлүүлэгч орнуудын хувьд 2030 хүртэл, нүүрс нийлүүлэгч орнуудын хувьд 2035 он хүртэл, байгалийн хий нийлүүлэгч орнуудын хувьд 2040 хүртэл тус улсын зах зээлд тоглох шанс үлдсэн гэсэн үг гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулж улсын Засгийн газраас гаргасан төлөвлөгөө юм. БНХАУ-ын удирдагчид энэ сард болсон хэлэлцэх асуудлын дараалал тогтоох хурал дээр хэлэхдээ, Уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийг аажмаар татах нь ёстой. Ингэснээр найдвартай эрчим хүчний шинэ эх үүсвэрт шилжих гол үндэс болно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.