ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэлд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.

ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэлд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар, МҮОНРТ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэлд Соёлын гавьяат зүтгэлтэн цол өнөөдөр хүртээлээ. 

Шагналаа гардсаныхаа дараа тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцан хэвлэлд ярилцлага өгөв. Тэрбээр, "МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлч, ханийнхаа түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлдэг, урмын үг хайрладаг жирийн үзэгчдийн дэмжлэг сэтгүүл зүйн салбарт чигийг минь зааж өгдөг юм. Дэлхийн тавцанд туурга тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний телевизийн алтан цамхаг үргэлж өөдөө байна гэдэгт би огт эргэлзэхгүй. Миний хувьд, ардчилсан хувьсгалаас хойших Монголын найман парламентын долоод нь парламентын сэтгүүлчээр ажиллалаа. Монголын үе үеийн парламентын сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрт Монголын төрийн түүх тасрахгүй. Сэтгүүл зүйн зөв оршихуйн цаг мөч бүрт эрүүл төр, нийгэм тогтдог. Монголын сэтгүүл зүйн өмнө мэхийе" хэмээв.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан салбар салбарын эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж байгаа билээ. 

Ж.Алтангэрэл нь МҮОНРТ-ийн ММ агентлагт парламентын сэтгүүлч, тоймчоор 20 гаруй жил ажиллахдаа Монголын парламентын үйл явдал, мэдээ мэдээллийг ард түмэндээ бэлтгэн хүргэж байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.