Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. 

Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. 

Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг 1912 оны 8 дугаар сард байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. 

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал.

Сэргэн мандлын эхийг тавьсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Наймдугаар Богд Жавзандамба хутагт буюу Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу нь хэдийгээр Төвөд хүн боловч өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Тэрээр 1869 оны 10 дугаар сарын 13-нд Төвөдийн Лхасын ойролцоо эцэг Гончигцэрэн, эх Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж таван настайдаа Богд гэгээний хойд дүрээр тодорч Монголын Их хүрээнд ирсэн юм. Түүнийг Монголд ирэхэд нь Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг үндсэрхэг үзэлтэн хүрээлж, улмаар Манжийн Чин гүрнээс тусгаар улс болох өргөх бичиг барьсан байна.  Богд гэгээн өргөх бичгийг тааламжтай хүлээн авч, “Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгаж, эл хэргээр хаант Орост элч зарж, тусламж хүсч байв.

Ингээд Манжийн дарлалыг эсэргүүцсэн олон нийтийн тэмцэл  зохион байгуулалтад орж, шат дараалсан арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарсан байна. Энэ үед Солонгос Манжаас тусгаарлаж, Хятадад хөрөнгөтний хувьсгал гарсан нь Чин гүрнийг мөхлийн ирмэгт ирүүлжээ. Улмаар Орос орон Монголын тусгаар тогтнолыг далдуур дэмжих болсон нь Монголчуудын урмыг сэргээсэн. Манжийн төрийн хүч сулрах үеийг Монголчууд овжноор ашиглан 1911 оны 12 дугаар сарын 4-нд Манж амбан Сандог Хиагтын хилээр хөөн гаргаж, Хятад цэргийн зэвсгийг хурааж дансалснаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал биеллэээ олжээ.

Мөн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийг Халхын дөрөв, Дөрвөд, Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн тухай баримт бий.

УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилсан бөгөөд бүх нийтээр амардаг болсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодтой хамтарна 2021-12-28

Дүүгийнхээ амийг аварч, өөрөө эрсэдсэн 7 настай охиныг нэхэн шагналаа 2021-12-28

ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэлд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв. 2021-12-28

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав 2021-12-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны онцлох хүүхдүүдийг шагналаа 2021-12-28

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна 2021-12-29

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2021-12-29

Шинжилгээгээр коронавируст халдварын 218 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-12-29

УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан боллоо 2021-12-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээлээ 2021-12-29

У.Хүрэлсүх: 2022 он амжилт бүтээлээ бататгасан шинэ сэргэлтийн жил байх болно 2022-01-01