Хилийн боомтуудын шинэчлэлийг энэ онд бүрэн дуусгана
Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Гаалийн ерөнхий газарт болж байна. Зөвлөгөөний үеэр гарсан онцлох мэдээллийг хүргэвэл:
- Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсөвт 3.560 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3.509 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ.
- Өнгөрсөн хугацаанд 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
- Цахим системийг нэвтрүүлснээр ААН-үүдэд үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэдэд үзүүлдэг 14 үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжиж, 9 зөвшөөрлийг мөн цахимжуулжээ.
- Энэ оныг гаалийн байгууллага “Мэдээллийн соёлыг нэвтрүүлж, мэдээллийн экосистемийг бүрдүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааг дижитал болго хувиргах” ажлын жил болгон зарлаж байна.
Өнгөрсөн онд цар тахлын улмаас Замын-Үүдийн болон Шивээхүрэнгийн боомт тус бүр 72 өдөр, Гашуунсухайтын боомт 42 өдөр үйл ажиллагаа явуулаагүй зогсожээ.
Мөн Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо, Хөшигийн хөндийн зэрэг боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар ГЕГ-ын дэд дарга Б.Батхишигээс тодруулав. Тэрээр энэ онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, тээвэрлэлтийн шинэ шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж ашиглана. Үүнд, чингэлэг терминал, агаарын дүүжин тээвэр, төмөр зам орж байна. Монгол Улс, БНХАУ-ын хилийн хооронд олон улсад хэрэглэж буй чингэлэг тээвэрлэдэг автомат удирдлагатай тавцанг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэв.
Өнгөрсөн онд коронавирусний нөхцөл байдлаас болж Замын-Үүдийн болон Шивээхүрэнгийн боомт тус бүр 72 өдөр, Гашуунсухайтын боомт 42 өдөр цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байжээ. Хэдий тийм ч гаалийн байгууллага улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирснийг ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг тодотгож байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.