Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны эхний ээлжит шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанд БХБЯ-ны газар, хэлтсүүд болон харьяа байгууллагууд 2021 оны төгсгөл, 2022 оны эхний долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. Дээрх ажлуудтай холбоотойгоор газруудаас нэмэлт мэдээллүүдийг өгч, шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдааны төгсгөлд ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Үүнд Аймаг, Нийслэлийн Засаг дарга нартай байгуулах гэрээний төсөл, бодлого чиглэлийг тодорхойлж бэлтгэл хангах, Яам, харьяа байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөлтийг эцэслэж хүргүүлэх, хүлээгдэж байгаа салбарын хуулиудыг өргөн барих, үнийн индекс батлуулах, төсөл хөтөлбөрүүдэд магадлал хийх ажлыг эхлүүлэх, түүнд тавих хөндлөнгийн болон дотоод хяналтыг тогтмолжуулах, 2022 оны худалдан авалтыг эхлүүлж, эрх шилжсэн ажлуудын ажлын даалгаврыг боловсруулж батлуулах, үнэлгээний хороодыг байгуулах, мөн ойрын хугацаанд сайдын зөвлөлийг хуралдуулах чиглэлийг өгөв гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.