“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт явагдаж байна

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт явагдаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг дээрх чиглэлд мэргэшсэн Энэтхэг улсын “Deque University” хүртээмжийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг байгууллага явуулж байгаа бөгөөд сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудын веб хөгжүүлэгчид хамрагдаж байгаа аж.

Монгол Улсад 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэдийг цахим орчинд үл ялгаварлах, технологийг ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг маш чухал юм.

Тус сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлж буй вэбсайт болон мобайл аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм гэж Цахим хөгжил, Харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Казахстан улсад байгаа иргэдийн анхааралд! 2022-01-10

Цэргийн бүртгэлийг орон даяар биечлэн болон цахимаар зохион байгуулж байна 2022-01-10

Шинжилгээгээр коронавируст халдварын 649 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-01-10

"Насны хишиг"-т хамрагдах хүсэлтийг энэ сарын 20-ныг дуустал хүлээн авна 2022-01-10

Хилийн боомтуудын шинэчлэлийг энэ онд бүрэн дуусгана 2022-01-10

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт явагдаж байна 2022-01-10

Д.Сумъяабазар: Иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна 2022-01-10

Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй “ур чадвар"-тай ажилтны ур чадварын шалгалтын хуваарь 2022-01-10

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо 2022-01-10

Монгол, Хятадын хилийн цэгээс Замын-Үүд рүү ачаа зөөх туршилтын тээвэр маргааш эхэлнэ 2022-01-10

Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ 2022-01-10