V-гийн гаргасан "Boston Bag" цүнх хэдхэн секундэд зарагдаж дуусжээ.
"BTS" хамтлаг дэлхий даяар алдартай болсны бас нэгэн баталгаа өнөөдөр боллоо. Тус хамтлагийн гишүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бөгөөд хамтлагийн гишүүн V-гийн гаргасан "Boston Bag" цүнхний урьдчилсан захиалга орон нутгийн цагаар энэ сарын 11-ний 11:00-д эхэлжээ.
Гэвч санаанд оромгүй нэг зүйл болсон нь түүний цүнх ердөө хэдхэн секундийн дотор зарагдаж дуусжээ. Тус хамтлагийн бүтээгдэхүүн хурдан дуусдаг ч энэ удаад хэтэрхий хурдан байсан тухай фенүүд нь онцлог сонирхолтой бичвэр болон бичлэгүүдийг цацаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.