БНСУ-ын "Asiana Airlines" компанийн онгоц Казакстанд саатжээ
Казакстаны Засгийн газрыг эсэргүүцсэн үйл ажиллагааны улмаас БНСУ-ын "Asiana Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц тус улсад саатаад байна.
Тэгвэл энэ долоо хоногийн сүүлээр Төв Азийн хамгийн том нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн болох үеэр тус онгоц БНСУ руу буцах төлөвтэй байна хэмээн тус улсын ГХЯ мэдээллээ.
БНСУ-ын хэдэн арван иргэн байгаа энэхүү зорчигч тээврийн онгоц нь өнгөрөгч лхагва гаригт Алматы хотод газардсан бөгөөд жагсагчид тус улсын нислэгийн гол гарцыг хяналтдаа авсантай холбоотойгоор нислэг түр хугацаанд саатаад байсан юм.
БНСУ-ын ГХЯ-ны мэдээлж буйгаар, "Asiana Airlines" компанийн тус онгоц орон нутгийн цагаар пүрэв гаригийн үд дунд нутаг буцахаар бэлтгэж байгаа ч нисэх онгоцны буудлын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарь өөрчлөгдөж магадгүй байна.
БНСУ-ын Засгийн газрын зүгээс иргэдээ эх орондоо эсэн мэнд буцахад нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Тус онгоцны зорчигч, нисэх багийн гишүүд гээд Солонгосын 50 орчим иргэн эх орондоо буцах хүсэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.