"Starbucks" Кофе-ний үнэ нэмэгдэнэ

"Starbucks" Кофе-ний үнэ нэмэгдэнэ

"Starbucks"-ийн БНСУ дахь албан ёсны дистербютер "Starbucks Coffee Korea"-гийн зүгээс мэдэгдэл гаргаж ирэх 13-ний өдрөөс уух юмныхаа үнийг нэмэгдүүлэх болсон тухай мэдээллээ. 

Үнийн нэмэгдлийн хувьд бүтээгдэхүүн бүр харилцан адилгүй байх бөгөөд 100-400воноор нэмэгдэх болно гэж мэдэгджээ. 

"Starbucks Coffee Korea" байгууллага хамгийн сүүлд 2014оны 7-р сард бүтээгдэхүүний үнээ өсгөж байсан бол 7жил 6 сарын дараа ийнхүү үнээ дахин нэмэх болсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.