Японд их хэмжээний цас орсны улмаас 100 гаруй нислэг цуцлагджээ

Японд их хэмжээний цас орсны улмаас 100 гаруй нислэг цуцлагджээ

Лхагва гарагт Японы хойд нутгийн хэд хэдэн мужид их хэмжээний цас орж, дотоодын 124 нислэг цуцлагджээ.

Түүнчлэн төмөр замын далангуудад цас хунгарласны улмаас 427 галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Японы хойд хэсгийн хэд хэдэн бүс нутаг өнгөрсөн хоногт 70 см хүртэл цас орж, хүчтэй салхи секундэд 40 метрт хүрч ширүүссэн байна. Цаг агаарын таагүй байдал нэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.