Цунамигийн аюулын улмаас 210 мянга орчим хүн нүүх заавар авчээ

Цунамигийн аюулын улмаас 210 мянга орчим хүн нүүх заавар авчээ

Цунамигийн аюулын улмаас Японы 210 мянга орчим иргэн орон нутгийн эрх баригчдаас нүүх заавар авсан тухай "Kyodo" агентлаг мэдээлжээ.

Уг заавар нь зүүн хойд Аомори, Иватэ, Мияги мужууд, зүүн Чиба, баруун Кочи, мөн баруун өмнөд Миязаки, Кагошима мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад хамаарна. Эдгээр мужууд нь Номхон далайн эрэгт байрладаг. Эргийн бүс нутгуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлахыг хүсэж байна.

Түүнчлэн байгалийн гамшигт өртөж болзошгүй бүс нутагт буух, хөөрөх дотоодын 27 нислэгийг цуцалжээ.

Кочи мужийн боомтуудад усны түвшин огцом нэмэгдсэний улмаас 10 орчим хөлөг онгоц хөмөрчээ. Хөлөг онгоцууд дээр хүмүүс байгаагүй байна.

Японы Үндэсний цаг уурын алба Тонгагийн вант улсад усан доорх галт уул дэлбэрч эхэлсэнтэй холбогдуулан бямба гаргаас ням гарагт шилжих шөнө цунамигийн аюулын түгшүүр зарлажээ. 

Тус алба өмнө нь 3 метр хүртэл өндөр цунами болох аюулын талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Зарим бүс нутагт нэг метр орчим өндөр давлагаа бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХАБГБ-ын цэргүүд Казахстанаас хоёр хоногийн дараа гарна. 2022-01-11

Японд их хэмжээний цас орсны улмаас 100 гаруй нислэг цуцлагджээ 2022-01-12

Японд омикрон хувилбарын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ 2022-01-14

Хүн-аалзын тухай зурагт номын хуудас 3.36 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ 2022-01-15

БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларыг давлаа 2022-01-17

Цунамигийн аюулын улмаас 210 мянга орчим хүн нүүх заавар авчээ 2022-01-17

Хятад улс дижитал юань туршихаар бэлдэж байна 2022-01-17

Казахстаны Ерөнхийлөгч нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг тушаажээ 2022-01-17

Бээжингийн өвлийн олимпын тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй 2022-01-18

Хятадад коронавирусний дотоодын халдварын 127 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2022-01-18

Тонгагийн галт уулын дэлбэрэлт 1100 оноос хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт гэж үзэв 2022-01-18