БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларыг давлаа

БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларыг давлаа

Өнгөрсөн онд БНХАУ-ын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оныхоос 21.4 хувиар өсч, анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа.

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Куйвэн өнгөрсөн оны гадаад худалдааны нөхцөл байдлыг танилцуулав. Гаалийн статистик мэдээллээр, 2021 онд тус улсын гадаад худалдааны нийт хэмжээ 39.1 их наяд юаньд /6.05 их наяд ам.доллар/ хүрч, өмнөх 2020 оноос 21.4 хувиар өссөн байна.

"Тайлант хугацаанд гадаад худалдааны салбарт тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлүүд их тулгарсан. Мөн Хятадын эдийн засгийн хөгжилд эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлтээс сул байх зэрэг олон асуудлууд тулгарч байлаа" гэж Ли Куйвэн хэлэв.

Мөн тэрбээр, “энэ онд мөн бид үргэлжлүүлээд олон саадтай тулгарах болно. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засаг уян хатан, урт хугацаанд өсөх үндсэн зарчим өөрчлөгдөхгүй бөгөөд энэ нь гадаад худалдааг тогтворжуулахад хүчтэй дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.