Хөнгөний ДАШТ 2022 он хүртэл хойшлогдлоо

Хөнгөний ДАШТ 2022 он хүртэл хойшлогдлоо

“Токио-2020” Зуны олимпын наадмын шинэ тов 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохиогдохоор батлагдсантай холбогдуулан, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (шинээр World athletics гэсэн нэртэй болсон) 2021 оны наймдугаар сарын 6-15-нд АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох хуваарьтай байсан хөнгөн атлетикийн ДАШТ-ийг 2022 он болгон хойшлуулж буйгаа албан ёсоор зарлалаа.

Хоёр жил тутам явагддаг хөнгөн атлетикийн ДАШТ нь спортын томоохон тэмцээний нэг бөгөөд өнгөрөгч 2019 оны ДАШТ-д л гэхэд 206 орны баг, тамирчин оролцож байсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.