АНУ-д амны хаалтыг дахин ариутгах аппарат ашиглаж эхэлжээ
ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн 204 оронд “COVID-19” халдвар бүртгэгдэж, 697 244 хүн халдвар авч, 33 257 хүн нас барсан байна.
АНУ-д 160 мянга гаруй хүн халдвар авч, өчигдөр 500 тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улс өдөрт 100 мянга гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулах боломжтой болсноо мэдэгдсэн байна. Одоогоор нэг сая гаруй хүнээс шинжилгээ авчээ.
Мөн N95 амны хаалтыг ариутгаж, халдваргүйжүүлээд дахин хэрэглээнд оруулах машиныг ашиглах зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр нэг машин өдөрт 120 гаруй амны хаалтыг ариутгах боломжтой хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа мэдээлэв.
Ойролцоогоор нэг амны хаалтыг 20 удаа хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн халдвар голомтлон тархаж буй Нью-Йорк хотын боомтод 1000 ширхэг ор дэлгэж болохоор цэргийн хөлөг онгоц байршуулжээ.
БНСУ-д “COVID-19” халдварын тархалт буурч байсан боловч Сөүл хотод халдвар авсан хүний тоо нэмэгдэж байна. Тус улсад сүүлийн 2 хоногт бүртгэгдсэн халдварын тоо Тэгү болон хойд Кёнгсан аймгийн тооноос давж байна гэж мэдээлжээ. Итали улсад өчигдрийн байдлаар 4050 хүн коронавируст халдвар авч, 812 хүн нас барсан байна. Энэ нь 3 дугаар сарын 17-ноос хойш нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тооноос бага үзүүлэлт болж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.