Катараас ирсэн алба хаагчдын шинжилгээний хариу МАРГААШ гарна

Катараас ирсэн алба хаагчдын шинжилгээний хариу МАРГААШ гарна

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж, ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгээр 43 цэргийн албан хаагч иржээ. 

"Буянт-Ухаа" боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын ахлах байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав. Цэргийн албан хаагчдыг 21 хоног тусгаарлах юм. 

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.31/ шинэчлэгдсэн мэдээллийг өгөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Катараас үүргийн онгоцоор өнөөдөр 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Тусгаарласны дараа шинжилгээ авна. Маргааш хариу гарахаар та бүхэнд мэдээлэх болно" гэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.