Казахстаны Ерөнхийлөгч нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг тушаажээ

Казахстаны Ерөнхийлөгч нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг тушаажээ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бямба гарагт аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, сүүлийн үеийн үймээн самууныг цаашид судалж, тус улсын аюулгүй байдлын тогтолцоог шинэчлэх талаар ажиллахыг хүссэн байна.

Уулзалтын үр дүнд Төрийн тэргүүн хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Казахстанд тэр дундаа Алматы хотод болсон эмгэнэлт үйл явдлыг бүрэн мөрдөн шалгах, энгийн иргэдийн дунд амиа алдсан хүмүүсийн тоог нарийн тогтоох, шинэ зохицуулалтын тогтолцоог боловсруулж, эгзэгтэй нөхцөл байдалд аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах зэрэг үүрэг, даалгавар холбогдох албаныханд өгсөн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Шатахууны үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор Казахстаны хэд хэдэн хотод нэгдүгээр сарын 2-нд эсэргүүцлийн жагсаал болж, хэдхэн хоногийн дараа томоохон хотууд, тэр дундаа Алматы хотод үймээн самуун болон даамжирсан. Үүнээс үүдэн  өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан. Бямба гарагийн үдээс хойш байдал намжсан тул 17 бүсээс 10-д нь онц байдлыг цуцалсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.