БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа хүүхдүүдэд болон асран хамгаалагчид виз олгохоор болжээ.

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа хүүхдүүдэд болон асран хамгаалагчид виз олгохоор болжээ.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хүүхдийн суралцах эрхийг хамгаалах үүднээс хууль бусаар оршин сууж байгаа хүүхдүүдэд асран хамгаалагчид виз олгохоор болжээ. Солонгос улсад төрөөд 15 жилээс дээш амьдарсан хүүхдүүдэд 2021 оноос виз олгож эхлээд байсан бол энэ онд хүрээгээ тэлж олон хүн хамруулах боломжтой шинэ журмыг өчигдөр 20-ны өдөр баталлаа.

Шинэчлэгдсэн журмаар 6-с доош насандаа Солонгос улсад ирээд 6 жилээс дээш хугацаад амьдарсан хүүхдүүд, 6-с дээш насандаа Солонгос улсад ирээд 7 жилээс дээш хугацаанд амьдарсан бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд оршин суух D4 виз олгохоор болжээ. Мөн ахлах сургуулиа төгссөн  хүүхдүүдэд  үргэлжлүүлэн суралцах болон ажилд орох зэрэг цаашид амьдрах визний ангилал олгох бодлого баримтлах гэнэ.

Хэрэв үргэлжлүүлэн сурах эсвэл ажилд орох боломжгүй тохиолдолд нэг жилийн хугацаанд G-1 төрлийн визийг олгох аж.

Боловсролын яамны статистик үзүүлэлтээс үзэхэд одоогоор оршин суух бүртгэлгүйгээр бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа сурагчдын тоо 3,000 орчим байгаа бөгөөд энэ удаагийн шийдвэрт эдгээр сурагчдын дийлэнх нь хамрагдах боломжтой юм байна.

Сурагчдын эцэг эхийн хувьд хууль бусаар амьдарч байсан хугацааны торгууль ногдох бөгөөд үндсэн торгуулийн 30 хувиар тооцож төлөх хөнгөлөлт үзүүлэлт болжээ. Оногдсон торгуулийг төлсөн эцэг эхчүүдэд хүүхдийг нь сургууль төгстөл нь эсвэл насанд хүртэл нь Солонгос улсад амьдрах G1 визний зөвшөөрөл олгох бөгөөд энэхүү виз нь хүүхдээ асран халамжлахын тулд оршин суухаас гадна бусад үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар шийджээ.

Шийдвэр хэрэгжих үед шаардлага хангахгүй байгаа сурагчдын хувьд хэрэгжиж дуусах хугацаа буюу 2025.03.31 хүртэл болзол хангасан үедээ виз хүсэх боломжтой юм байна.

Хүүхэд ахлах сургуулиа төгсөөд эсвэл насанд хүрээд өөрийн сайн дураар нутаг буцах ёстой бөгөөд хэрэв нутаг буцахгүй хууль бусаар оршин суух тохиолдолд албадан гаргах болон дахин хил нэвтрэх эрхийг хаах зэрэг арга хэмжээ авах юм байна.

Нөгөөтээгүүр Солонгосын хууль зүйн яамнаас энэхүү шийдвэртэй холбоотой болзол нөхцөлүүд болон шаардлагатай материалуудыг сайн ойлгохгүйн улмаас хууль зүйн товчоо болон холбогдох хувийн байгууллагад өндөр төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд бичиг баримт бүрдүүлэх тусламжийг гадаад иргэдийг дэмжих төвийн Монгол ажилтнуудаас авна уу. Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төв  02-3785-0422 Мөн Тодорхой мэдээллийг 1345 залгаад #7 дарж монгол ажилтнаас лавлаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ руу зорчиход PCR шинжилгээг 48 цагийн дотор өгсөн байх шаардлагатай 2022-01-20

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 6000 давжээ 2022-01-20

БНАСАУ өршөөл үзүүлэх зарлиг гаргалаа. 2022-01-20

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд гол нэр дэвшигчдийн рейтинг тэнцүү шахуу байна 2022-01-20

БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна 2022-01-21

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа хүүхдүүдэд болон асран хамгаалагчид виз олгохоор болжээ. 2022-01-22

БНСУ-ын Ерөнхийлөгч жил тутмын хэвлэлийн бага хурлаа хийхээс татгалзжээ. 2022-01-24

БНСУ-ын Сөүл хотод 2022 онд хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд $1,600-ын купон олгож эхэлжээ 2022-01-24

БНСУ-ын эдийн засаг 4 хувиар өсжээ 2022-01-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 8571 батлагдав. 2022-01-26

Бээжингийн Олимпод оролцох БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Спортын сайд ахална 2022-01-26